-
-
-
-
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Мөнх Тауэр, 504 тоот
Агаарын чанар, дулаан, чийгшил, дуу чимээ, гэрэлтүүлэг зэрэг үзүүлэлтүүд нь таны гэр, оффис, барилгын тав тухтай уур амьсгалын үндэс болдог. Conex танд эрүүл, тогтвортой, ухаалаг дотоод орчныг бүрдүүлэх шийдлийг санал болгож байна.
Агаарын чанар нь агаар дахь тоосонцор, хий, хорт бодисын агууламжийг илэрхийлдэг үзүүлэлт юм. PM2.5 болон PM10 хэмжээ өндөр байх нь уушги, зүрх судасны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. CO2-ийн түвшин ихсэх нь анхаарал төвлөрөл буурах, толгой өвдөх зэрэг шинж илэрдэг.
Эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол агаарын чанарыг тогтмол хянах, агаар шүүгч, агааржуулалтын систем ашиглах юм.
Conex нь барилга болон орон сууцанд зориулсан дараах шийдлийг санал болгодог:
Дотоод орчны тав тухыг сайжруулахдаа эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн болон байгаль орчны ашиг тустай. Ухаалаг хяналтын системүүд нь агаарын чанарыг автоматаар хянаж, эрчим хүчний зарцуулалтыг бууруулна.
Ажиллах орчны тав тухыг хангах нь ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг. Агаарын чанарын стандарт мөрдлөгийг Conex-ийн шийдлээр хэрэгжүүлснээр урт хугацааны эрсдэл багасна.
PM2.5 тоосонцор нь 2.5 микрон хүртэл хэмжээтэй тул уушгинд гүн нэвтэрч, ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэдэг бол PM10 нь харьцангуй том хэмжээтэй тоос юм.
Ихэнх мэргэжлийн зөвлөмжийн дагуу 40–60% RH нь эрүүл мэндэд тохиромжтой түвшин юм.
Conex нь агаарын чанарын мэргэжлийн хэмжилт, зөвлөгөө, төхөөрөмжийн угсралт, хяналтын системийн интеграцчиллыг цогцоор нь санал болгодог.